Өндөр настан Н.Нямсүрэн хилчдэд маск оёж бэлэглэлээ

2020-03-21 0

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэн, өндөр настан Н.Нямсүрэн ХХЕГ дүү нарынхаа хамт сэтгэлээ шингээн оёсон 140 ширхэг амны хаалтыг хүлээлгэн өглөө. Өндөр настан Н.Нямсүрэн энэ үеэр хайрт аавынхаа гавьяат үйлсийг хүндэтгэн, үр хүүхэддээ өвлүүлж өгсөн эх оронч үзлийн өчүүхэн үүднээс гэртээ сэтгэл амар сууж чадсангүй гэдгээ ярьсан юм.  Тэрбээр “Эгч нь танай байгууллагын үйл ажиллагааг үргэлж хүндэтгэн дэмжиж явдаг. Миний аав Чойжин овогтой Намжилдорж нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул. Аавын минь амьдралын нэгээхэн хэсэг танай байгууллагатай түүхэн холбоотой. Миний аав 1937 онд 19 настайдаа цэргийн албанд мордож, Дорнодын хязгаарт хуваарилагдаж, Тамсагийн зургадугаар дивиз, Сүмбэрийн 17 дугаар морьт хороонд алба хааж БНМАУ-ын баатар П.Чогдон, Н.Жамбаа нарын удирдлага дор 1939 оын Халхын голын дайнд оролцож явсан хүн. Баатарлаг гавьяа байгуулсан учир “Байлдааны цусан гавьяаны одон” “Алтангадас” одон, “Бид ялав”, “Цэргийн хүндэт мадаль”-ар шагнагдсан байдаг юм. Дайны дараа цэргийн албаа  үргэлжлүүлэн хашиж 1940-1948 онд Өмнөговь аймгийн Сангийн далайн буюу одоогийн Хилийн 0131 дүгээр ангид улстөрийн орлогч, 1948-1953 онд Хязгаарын ба Дотоодын цэргийн яаманд улс төрийн ажилтан, ротын дарга, сумангийн орлогч, 1958-1976 онд аймгийнхаа цэргийн хэлтсийн дарга, УБХТН-ийн дарга зэрэг хариуцлагатай албыг хашиж байгаад дэд хурандаа цолтой гавьяаны амралтандаа гарсан юм. Дээрх хугацаанд  “Д.Сүхбаатарын одон”, ЗХУ-ын “Байлдааны улаан таван хошуу”, “Хүндэт чекист”, “Онц хилчин”, “Хүндэт хилчин” тэмдэг, улс хувьсгалын болон ялалтын ойн медалиудаар шагнагдсан хувьсгалын болон ялалтын ойн медалиудаар шагнагдсан хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, гавьяат үйлстэн байлаа.

Тиймээс эгч нь хайрт аавынхаа гавьяат үйлсийг хүндэтгэн дурсаж үр хүүхэд бидэнд төлөвшүүлэн үлдээсэн эх оронч үзлийн үүднээс сэтгэлээ шингээн энэхүү 140 амны хаалтыг  оёсон юм шүү. Эмээ нь ганцаараагүй оёогүй. Т.Төмөртогоо, Т.Үүрийнтуяа, Т.Нарантуяа нарын зээ дүү нартайгаа хамтран оёсон юм. Цар тахалын үед бие сэтгэлээрээ энхийн манаанд хүчин зүтгэж байгаа хилчдийн эрүүл мэндийг хамгаалахад тус болох биз ээ. Мөн хилчид та бүхэндээ Монгол цэргийн өдрийн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе” гэжээ.

Мэдээг үнэлэх
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Д.Ундраа: ХҮЧИРХИЙЛЛИЙГ ҮЛ ТЭВЧИХ НИЙГМИЙН СЭТГЭЛЗҮЙГ БИЙ БОЛГОНО

“Үжин” төвийг үүсгэн байгуулагч, зөвлөх, “Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөн”-ий ерөнхий

2020-03-30

Уранаа Улаанбадрахаар цэгэлье…

Хуульч, судлаач С.Заяадэлгэрийн "МӨХӨЛ ҮҮ, СЭХЭЛ ҮҮ?" бичвэрийг нийтэллээ. Германчууд цөмийн

2020-03-24

Ж.Чинбүрэн: Элдэв муугаар гүтгэх тусам элэг бүтэн Монголынхоо төлөө илүү зүтгэнэ

Монгол улсын хүний гавъяат эмч Жигжидсүрэнгийн Чинбүрэн Миний бие 23 жилийн туршид элэгний хорт хав

2020-03-24