Өвөрхангай: Өндөржүүлсэн байдлын бэлэн зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгалаа

2020-03-05 0

Өвөрхангай аймгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг энэ сарын 30-ныг хүртэл сунгалаа.

Аймгийн Засаг дарга Г.Ганболд захирамж гаргасны дагуу олон нийтийг хамарсан урлаг, спортын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, цахим тоглоомын газар, интернет кафе, спорт заал болон сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ.

Мөн сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, олон нийтийн болон үйлчилгээний газраар дагуулж явахгүй байх, энэ талаар иргэн, хуулийн этгээдэд мэдээлэх, сурталчлах, худалдаа үйлчилгээний төв зах, иргэдэд үйлчилдэг бусад худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад аймгийн Засаг дарга  үүрэг болгосон байна.

Мэдээг үнэлэх
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

196 мянган малчны дансанд ноолуурын урамшуулал шилжин оржээ

Малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын урамшууллыг олгож эхэлжээ. Үндэсний статистикийн хор

2020-05-31

Дархан-Уул: 132 иргэн тусгаарлах байранд хяналтад байна

Улсын онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээр ахлуулсан Ажлын хэсэг өчигдөр буюу гурав

2020-03-21

Орхон: Өвс, тэжээл үнэ төлбөргүй олгоно

Улсын Онцгой комиссоос Орхон аймагт 100 тонн өвс болон 27 орчим сая төгрөгийг шийдвэрлэсэн. Уг мөнгө

2020-03-20