Хөвсгөл нуураар зорчиж явсан машин цөмөрчээ

2020-02-10 0

Хөвсгөл нуур хөлдсөн боловч зарим газруудад хил гарсан байгааг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байсан. Энэ сарын 08-ны өдөр Ханх-Ренчинлхүмбэ сумын чиглэлд Хөвсгөл нуур дээгүүр зорчиж яваад хил рүү цөмөрсөн пронтер машиныг Онцгой байдлын газрын алба хаагчид татаж гаргажээ.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны  6 дугаар баг  Модон хүй арал гэдэг газар аймгийн төвөөс  зүүн хойд зүгт 166 км, Хатгал тосгоноос зүүн хойд  зүгт 65 км Ханх сумаас Ренчинлхүмбэ сумын чиглэлд далай дээгүүр зорчиж яваад Жиглэгийн даваа, Модон хүй арал хоёрын дунд эргээс 6 км, арлаасаа 2.5 км газар  иргэн Н-ын пронтер загварын ачааны автомашины урд дугуй хэсэг хил рүү цөмөрч орсон байна.

Тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 2 алба хаагч,  Цагдаагийн байгууллагын 1 алба хаагч, Хатгал тосгоны Тамгын газрын 3 ажилтан, эмнэлгийн байгууллагын 2 ажилтан, нийт 8 хүн, 1 авто машинтай очиж 13 минут ажиллаж автомашиныг татаж гаргасан байна. Цаашид ард иргэдийг баталгаат зам гүүрээр зорчихыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

Мэдээг үнэлэх
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

196 мянган малчны дансанд ноолуурын урамшуулал шилжин оржээ

Малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын урамшууллыг олгож эхэлжээ. Үндэсний статистикийн хор

2020-05-31

Дархан-Уул: 132 иргэн тусгаарлах байранд хяналтад байна

Улсын онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээр ахлуулсан Ажлын хэсэг өчигдөр буюу гурав

2020-03-21

Орхон: Өвс, тэжээл үнэ төлбөргүй олгоно

Улсын Онцгой комиссоос Орхон аймагт 100 тонн өвс болон 27 орчим сая төгрөгийг шийдвэрлэсэн. Уг мөнгө

2020-03-20