Ховд: Тогтвортой хөгжлийн элч малчин өрх”-ийг шалгаруулна

2020-01-29 0

Дэлхийн байгаль хамгаалах сан, Ховд аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо хамтран аймгийн малчдын дунд дөрвөн сая төгрөгийн шагналтай “Тогтвортой хөгжлийн элч малчин өрх” шалгаруулах болзолт уралдаан зарлалаа.

Жилийн 4 улиралд нутаг сэлгэн, отор нүүдэл хийдэг, ашиглагдахгүй байгаа алслагдсан бэлчээрийг ашиглан отор нүүдэл хийж малдаа тарга хүч авахуулсан, сумын тухайн жилийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний дагуу бэлчээрийг ашиглаж зөрчил гаргаагүй малчин уг  уралдаанд тавигдах шалгууруудыг сумынхаа Засаг даргын тамгын газраас авч зааврын дагуу материалаа бүрдүүлэн 2 сарын 5 –ны дотор багтаан холбогдох мэргэжилтэнд өгөх юм байна.  

З

Мэдээг үнэлэх
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

196 мянган малчны дансанд ноолуурын урамшуулал шилжин оржээ

Малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын урамшууллыг олгож эхэлжээ. Үндэсний статистикийн хор

2020-05-31

Дархан-Уул: 132 иргэн тусгаарлах байранд хяналтад байна

Улсын онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээр ахлуулсан Ажлын хэсэг өчигдөр буюу гурав

2020-03-21

Орхон: Өвс, тэжээл үнэ төлбөргүй олгоно

Улсын Онцгой комиссоос Орхон аймагт 100 тонн өвс болон 27 орчим сая төгрөгийг шийдвэрлэсэн. Уг мөнгө

2020-03-20