Хар шорооноос татгалзахыг уриаллаа

2020-05-08 1

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1033 дугаар захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг 2020 оноос эхлэн 3 жилийн хугацаатайгаар хориглосон.Хар шороо нь нөхөн сэргээлтийг технологийн дагуу хийсэн ч маш удаан хугацаанд нөхөгдөж бүрэлдэн бий болдог онцлогтой байгалийн үнэт баялаг бөгөөд  нийслэлийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал нөөцтэй тархсан байдаг.

Сүүлийн жилүүдэд шинэлэг технологийн дагуу цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлт, ногоон байгууламжид ашиглах бордоог хүнсний хаягдал, үртэс, сангас, бууц, малын яс, лагаас гарган авах технологи амжилттай нутагшиж байгаа бөгөөд нийслэлийн Засаг даргын хар шороо олборлохыг хориглосон шийдвэр нь хаягдлыг баялаг болгож эдийн засгийн эргэлтэд оруулах, орчны бохирдол үүсгэж буй эх үүсвэрийг доройтол бууруулах арга технологи болгон хувиргах, хэрэглэгчид хар шорооны ашиглалтаас татгалзаж байгалийн гаралтай бордоонд шилжихэд түлхэц үзүүлэх зорилготой. Иймд мод тарих, ойжуулалт хийх байгалийн нөхцөл бүрдсэн энэ цаг хугацаанд хар шороо ашигладаг уламжлалт арга хэлбэрээс бүрэн татгалзаж органик бордоо хэрэглэхийг зөвлөн анхааруулж байна.

Нийслэлийн Байгаль орчны газар

Мэдээг үнэлэх
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

1
Leave a Reply

avatar
1 Comment threads
0 Thread replies
0 Followers
 
Most reacted comment
Hottest comment thread
1 Comment authors
admin Recent comment authors
  Subscribe  
newest oldest most voted
Notify of

Холбоотой мэдээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Өчигдөр  /2020.05.27/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

2020-05-28

Ахмадын холбооны нэртэй газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж барина

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бү

2020-05-27

10.000 программист бэлтгэх төсөл хэрэгжиж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгж

2020-05-27