У.Хүрэлсүх: Монгол залуус IQ-гаараа дэлхийд эхний аравт багтаж байна

2020-05-27 0

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.05.26/ стартап бизнес эрхлэгч залуучуудын төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтад стартап бизнес эрхлэгчдийн “Dreamers” нэгдлийн залуус оролцсон юм. Тус нэгдэлд 1500 орчим залуус, 500 орчим компани нэгдсэн байна.

Судалгаагаар залуучуудын 92 хувь нь өөрийн гэсэн бизнестэй болох хүсэл сонирхолтой байна гэдгээ илэрхийлсэн бөгөөд монгол залуучуудыг өөрийн шинэ санаагаа ажил болгож, хөгжүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж, дэлхий дахинд амжилттай болсон гарааны бизнесүүдийн жишгээр “өсгөх”-ийн тулд ийнхүү нэгдэл болон ажиллаж байгаа гэдгийг уулзалтад оролцсон гарааны бизнес эрхлэгчдийн төлөөлөл хэллээ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шинэ үеийн ертөнц бий болж байна, тэдний төлөөлөл та бүхэнтэй уулзахад сайхан байна. Цахим шилжиллтэд технологийн компаниуд маш чухал. Тиймээс та бүхнийг дэмжинэ. 30 жил уул уурхайгаа ярьсан, ухсан. Одоо оюунаа ухъя. Манай залуус IQ-гаараа дэлхийд эхний аравт багтаж байна. Тиймээс үүнийг ашиглаж, хөгжүүлэх нь туйлын чухал байна. Монголын төр залуусыг дэмжихээс тушаа болж болохгүй. Хэн, юу санаачилж байна, түүнд юу хэрэгтэй байна, түүний төлөө Засгийн газар чадах чинээгээрээ туслах ёстой. Энэ бол Ерөнхий сайдын, Засгийн газрын бодлого. Хөрөнгө мөнгөний бололцоо дэлхийн бусад орон шиг биш ч боломжийн хэрээр дэмжин ажиллана” гэлээ.

Т.НОМИН

Мэдээг үнэлэх
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Leave a Reply

avatar
  Subscribe  
Notify of

Холбоотой мэдээ

У.Хүрэлсүх: Монгол залуус IQ-гаараа дэлхийд эхний аравт багтаж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.05.26/ стартап бизнес эрхлэгч залуучуудын төлөөллийг Төрийн ор

2020-05-27

Боловсролын салбарт нийт 47.4 мянган багш ажиллаж байна

Өнөөдөр Монголын багш нарын баярын өдөр. Үндэсний Статистикийн хорооны мэдээлснээр, Монгол Улсын бо

2019-10-04

19 сурагч үдийн хоолноос хордож, эмчлүүлж байна

"Цэцээ гүн" сургуулийн байранд байрладаг "Уудам Монгол" ахлах сургуулийн 19 хүүхэд хоолны хордлогын

2019-09-12