УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа

2020-07-22 0
УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллалаа. УИХ-ын дарга, гишүүд, сайд нар 7 дугаар сарын 20-ны өдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км, 7 дугаар сарын 21-ний өдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав.
ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЦИЙН АЖИЛ 93 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс Тавантолгой уурхай хүртэл 414,6 километр үргэлжлэх шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Одоогоор газар шорооны ажил 93 хувь, хоолойн ажил 85.89 хувь, гүүрийн ажил 37.42 хувь, эрчим хүчний ажил 18,02 хувь, худаг, усны ажил 100 хувь, бетон дэр үйлдвэрлэл 38,98 хувь, буталмал чулуун чигжээс 49,11 хувь, замын дээд бүтцийн барилгын ажил 11.3 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тус бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгах үеэрээ томоохон бүтээн байгуулалтын ажлыг гардан гүйцэтгэж байсан туршлагагүй монголчуудын хувьд Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам нь өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан босгож буй түүхэн бүтээн байгуулалт болохыг онцлоод “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ТӨХХК-ийн хамт олон гар аргаар хэрхэн төмөр зам барьж болохыг мөн энэхүү төсөл дээр харуулж байгааг тэмдэглэлээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуу 1 өртөө, 6 зөрлөг баригдах бөгөөд өнөөдрийн байдлаар  өртөө, зөрлөгийн барилгын ажил 42 хувийн гүйцэтгэлтэй байна.
Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд голлох нөлөө үзүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний үнийг өсгөн, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, цаашлаад БНХАУ, ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрэх зэрэг эдийн засаг болон стратегийн чухал ач холбогдолтой.
Мэдээг үнэлэх
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Leave a Reply

avatar
  Subscribe  
Notify of

Холбоотой мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн сайд Л

2020-07-22