СЕХ-ноос Н.Энхбаяр нарыг бүртгэхээс татгалзлаа

2020-05-27 0

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор бүртгүүлэхээр баримт, бичгээ хүргүүлээд буй.

Хуульд заасны дагуу нэр дэвшигчдийн баримт бичгийг СЕХ нягталж, хянаад бүртгэх эсэхэд шийдвэр гаргаж эхэлсэн байна. Тухайлбал, МАХН-аас нэр дэвшиж буй 76 хүний тавыг нь СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ. Тэдний дунд МАХН-ын дарга Н.Энхбаяр байгаа аж.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшихээ мэдэгдээд байсан билээ. Гэвч түүнийг авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан гэж үзээд, СЕХ дээрх шийдвэрийг гаргажээ.

МАХН СЕХ-ны шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул шүүхэд хандахаар болсон байна.

МАХН-ынхан Н.Энхбаяраас бусад дөрвөн хүний баримт бичгийн зөрчлийг арилган, СЕХ-нд буцаан хүргүүлжээ.

Т.Номин

Мэдээг үнэлэх
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Leave a Reply

avatar
  Subscribe  
Notify of

Холбоотой мэдээ

Нэр дэвшигч сонгогчидтой гар барьж, тэврэх, үнсэж ойртохыг хориглоно

Засгийн газрын 188 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуул

2020-05-31

СЕХ-ноос Н.Энхбаяр нарыг бүртгэхээс татгалзлаа

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор бүртгүүлэхээр баримт, бичгээ х

2020-05-27

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд зорилтот төслүүд хэрэгжиж байна

Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй НҮБ-ын Хүүхдийн сангаас  Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн

2020-05-08