ОБЕГ: Он гарсаар 11907 удаа газар хөдөлсөн

2020-03-24 0

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Үүний дагуу энэ оны гуравдугаар сарын 25-ны өдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна.

Тус өдрийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, ард иргэдийг оролцуулан үндэсний хэмжээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийж, хүн амын дунд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэр гарсантай холбогдуулан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах теле хичээлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэх юм.

“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-тэй болсноор   газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, өөрийгөө хамгаалах дадлыг хэвшүүлэх, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх боломж бүрдсэн.

Дашрамд дурдахад, он гарсаар эхний гурван сарын байдлаар 11907  удаагийн газар хөдлөлт болсон ба магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа болсон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээг үнэлэх
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

У.Хүрэлсүх: Монгол залуус IQ-гаараа дэлхийд эхний аравт багтаж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.05.26/ стартап бизнес эрхлэгч залуучуудын төлөөллийг Төрийн ор

2020-05-27

М.Соёлмаа: B, C, D вирусыг бүрэн эмчлэхгүй бол элэгний хатуурал, хавдар үүсдэг

Элэгний өвчлөл, вируст гепатитын талаар БЗД-ийн ЭМТ-ийн халдвартын эмч М.Соёлмаатай ярилцлаа. -Эл

2020-05-07

ОБЕГ: Он гарсаар 11907 удаа газар хөдөлсөн

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн л

2020-03-24