Нарны хорооллын өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг зогсоов

2020-05-27 0

Баянгол дүүргийн 3-р хорооны Нарны хорооллын оршин суугчдын хүсэлтээр өнөөдөр Засаг дарга С.Одонтуяа болон НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа нар салбар хороонд ажиллалаа.  Салбар хороо нээгдсэнээр Нарны хорооллын 12 мянган иргэдэд төрийн үйлчилгээ ойртож, хорооны үйл ажиллагаа явагдаж байна.

Гэвч тус хорооллын өрхийн эмнэлгийг ЭМТ-ийн дарга З. Балдандугар стандартын шаардлага хангахгүй гэсэн шалтгаанаар үйл ажиллагааг нь зогсоогоод байна.

Нарны хороолол нь 12 мянга гаруй оршин суугчтай бөгөөд 2016 оноос “Ангирмаа” өрхийн эмнэлэгтэй хамтран ажиллуулж эхэлсэн. Энэ оны дөрөвдүгээр сард салбар өрхийн эмнэлгийн байрыг талбайг томруулан бага насны хүүхдийн вакцин, жирэмсэн эхийн хяналтыг хийлгэхээр, тус хорооллын 8-р байранд 102 кв.м талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг түрээслэн засвар хийж бэлэн болсон ч ийнхүү үйл ажиллагааг нь зогсоогоод байна. Тиймээс Засаг дарга С.Одонтуяа болон НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа нар холбогдох газарт нь удаа дараа албан бичиг хүргүүлсэн бөгөөд энэ асуудлыг шийдэх хүртэл арга хэмжээ авах болно гэдгээ илэрхийлсэн юм.

Мэдээг үнэлэх
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Leave a Reply

avatar
  Subscribe  
Notify of

Холбоотой мэдээ

Нарны хорооллын өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг зогсоов

Баянгол дүүргийн 3-р хорооны Нарны хорооллын оршин суугчдын хүсэлтээр өнөөдөр Засаг дарга С.Одонтуяа

2020-05-27