Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжиж Увс аймаг 1000 хонь хандивлахаа мэдэгдлээ

2020-02-28 0

Хүн төрөлхтөн шинэ төрлийн халдварт вирусын тархалтад өртөж түгшүүрлэж буй энэ цаг үед МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга тахлын голомт болсон БНХАУ-д айлчилж улмаар урд хөршид 30 мянган толгой хонь тусламж болгон өгөхөө амалж баталгаажуулаад ирсэн.

Хүнд хэцүү цаг үед монгол хүний зоримог, уужуу талибуу ухааныг нийтэд таниулсан Монголын улсын ерөнхийлөгч Х.Баттулга дэлхий нийтийн анхаарлыг татаад байна.  БНХАУ дахь айлчлалаасаа буцаж ирээд сайд нарын хоёрдугаар эмнэлэгт тусгаарлагдан ажиглалтад буй ерөнхийлөгчид Увс аймгийн ИТХ, засаг дарга 1000 хонь хандивлахаар шийдвэрлэснээ албан бичгээр мэдэгдлээ.

Тэд “… Ажлыг тань дэмжиж Увс нутгийн ажилсаг бүтээлч малчдаасаа БНХАУ-ын ард түмэнд 1000 хонь хандивдах болсныг уламжилж байна” хэмээн мэдэгджээ.

Мэдээг үнэлэх
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

196 мянган малчны дансанд ноолуурын урамшуулал шилжин оржээ

Малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын урамшууллыг олгож эхэлжээ. Үндэсний статистикийн хор

2020-05-31

Дархан-Уул: 132 иргэн тусгаарлах байранд хяналтад байна

Улсын онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээр ахлуулсан Ажлын хэсэг өчигдөр буюу гурав

2020-03-21

Орхон: Өвс, тэжээл үнэ төлбөргүй олгоно

Улсын Онцгой комиссоос Орхон аймагт 100 тонн өвс болон 27 орчим сая төгрөгийг шийдвэрлэсэн. Уг мөнгө

2020-03-20