Д.Нямхүү: Халдвар авсан нэг хүнд өдөрт 800 мянган төгрөг зарцуулж байна

2020-03-26 0

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 221 хүнд шинжилгээ хийж дууслаа. Ингээд эдгээр хүмүүс дотроос нэг коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад коронавирусийн халдвар 11 боллоо. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг хянаж байгаа. Хяналтан дотроос гарсан. Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлаад, тусгаарлах байрнаас гараад дахиад 14 хоног гэртээ тусгаарлагдана. Давтан шинжилгээ хийнэ. Тандалтын чиглэлээр 25 хүнээс шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй. Тусгай үүргийн онгоцноос гадна гуравдугаар сарын 25-ны өдөр нэг сэжигтэй тохиолдол илрэн, ХӨСҮТ-д тусгаарлагдаад байна.  ХӨСҮТ-д нийт 184 хүн хянагдаж байна. Халдвар авсан нэг хүнийг эмчлэхэд хамгаалах хэрэгсэлтэйгээ нийлээд нэг өдөрт 800 мянган төгрөг зарцуулж байна. Бид халдварыг цаашид тархаахгүй байх чиглэлд маш сайн анхаарч ажиллаж байна.” гэж мэдээллээ.

Мэдээг үнэлэх
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Д.Нямхүү: Халдвар авсан нэг хүнд өдөрт 800 мянган төгрөг зарцуулж байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Истанбул-Улаанбаатар чиг

2020-03-26

АЭХ хоол хүнсгүй болж буй айлуудад туслахыг уриалж байна

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, “Охидын түүх” ТББ хамтран уриалга гаргалаа. Онцгой нөхцөл байдал

2020-03-24

Өнөө шөнө ихэнх нутгаар цас орж, шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын н

2020-03-23