Вашингтонд ажиллаж буй монгол эмчийн бичвэр

2020-03-21 0

АНУ, Вашингтон мужид монгол эмч бүсгүй коронавирустай тэмцэн ажиллаж байна. Эмч бүсгүй энэ тухайгаа нүүр номондоо ийнхүү бичжээ.

Эхлэл.
Би уул нь жирийн үед гэрээсээ ажил орох замдаа мэдээ сонсоод, кофейгоо ууж амждаг байлаа. Гэтэл корона вирус тархсан энэ үед зам үнэхээр хоосорсон байна. Мэдээгээ ч дуустал сонсож чадсангүй, кофейгоо ч дуустал ууж чадсангүй хүрээд ирлээ…
…Манай эмнэлэг гурван салбартай бөгөөд корона вирус (COVID-19) тархаж хөл хорио заралсан энэ үед зөвхөн миний ажилладаг салбар дээр корона вирусийн халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийг үзэх шийдвэр гарлаа. Тэгээд надаас -Чи ажиллаж чадах уу? гэж асууж байна. Би олон юм бодсонгүй – Чадна гээд зөвшөөрлөө. Гэтэл зарим эмч нар маань өндөр нас, эрүүл мэндийн шалтгаан мөн хөхүүл хүүхэдтэй гээд ажиллаж чадахгүй гэсэн юм санж. Ингээд энэ нийгэмд ажиллаж чадахгүй гэж хэлж, ажиллахгүй байж болдогийг ойлгов. За тэгээд нэгэнт зөвшөөрсөн учраас Нealth Department-ээс тусгай мэрэгжлийн эмч нар ирж өвчтэй хүнтэй харьцах,үзлэг хийх зааварчлагаа, халдвар авахаас сэргийлэх тусгай өмсгөл өмсөх дадлага хийж, маск болон нүдний шил хэрэглэх дадлага хоёр сувилагчийн хамт хийв. Маскийг зүүгээд л болно гэж бодож байсан чинь буруу болж таарав. маскийг зөв зүүж байгаа болон гүйцэд тусгаарлаж чадаж байгааг тусгай арозол шүршиж шалгадаг юм байна. Халдвар тархахгүй байгааг баталгаажуулаж 2-3 удаа давтаж үзүүлээд ажиллах зөвшөөрөл авлаа. Мөн хувцас, маск, нүдний шилний размерийг тогтоож өгсөн юм.
Халуун цэгт ажилласан анхны өдөр.
Өглөө ажилдаа иртэл надад үзүүлэх 10 хүн байна. Бүгдээрээ халуурсан, ханиасан, цээжээр нь өвдсөн, амьсгал давчидсан гэсэн ерөнхий шинж тэмдэгтэй хүмүүс байлаа. За тэгээд хамгаалах хувцасаа өмсөөд (Манай 2 сувилагч аль эрт өмссөн байлаа) эхний өвчтөнөө үзэж билээ. Миний үзсэн 10 хүнээс 3 нь корона вирусийн халдвар авсан байх магдлал өндөр байсан тул хамар, амны хөндийгөөс арчдас авч шинжилгээнд явуулав. Мөн зохих эмчилгээ зааварчлагааг өгч шинжилгээний хариу гартал гэртээ хөл хорионд байхийг зөвлөж гэрт нь явууллаа. Үүнээс гадна Нealth Department-ийн хүмүүстэй утсаар холбогдож сэжигтэй өвчтөнийг цаг тухайд нь мэдээлэх үүрэгтэй билээ.Шинжилгээний хариу хүлээж байх үед биеийн байдал хүндэрвэл надтай утсаар холбогдох ёстой. Би энэ үед өвчтөнийг аль эмнэлэгт хэвтүүлэх,өөр бусад өвчтөнтэй хавьтуулахгүй байх арга хэмжээг утсаар ярьж зохицуулах үүрэгтэй. Эхний шинжилгээ өгсөн 3 хүнээс корона вирус илэрсэнгүй…
Заримдаа өөрийгөө болон гэр бүлээ ингэж эрсдэлд оруулах хэрэг байв уу? гэж эргэлзэх мөч олон байлаа. Тийм ч учраас хамгаалах хувцасаа зааварын дагуу зөв өмсөх,гараа маш сайн угаах,маск, нүдний шилээ зөв тааруулж зүүх гэх мэт өөртөө хяналт тавьж ажиллаж байна даа. За тэгээд халуун цэгт ажиллаад 7 хоног боллоо. Шинжилгээ авсан хүмүүсээс корона вирус илэрсэнгүй…
Гэвч энэ олон өвчтөнийг үзээд ялган оншлохдоо эмч хүний хувьд, хувь хүний хувьд өндөр хариуцлага хүлээж байгаагаа ойлгож бүх мэдлэг чадвараа дайчлан ажиллаж байна.
Ажлаа тараад машиндаа суусан хойноо энэ бүхэн удаан битгий үргэлжлээсэй гэж бодох юм даа…
Эцэст нь хэлхэд надад үзүүлдэг миний өвчтөнүүд элдэв асуудал гарвал надтай холбогдоорой. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.

Эмч Э. Ууганбаяр

Мэдээг үнэлэх
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Вашингтонд ажиллаж буй монгол эмчийн бичвэр

АНУ, Вашингтон мужид монгол эмч бүсгүй коронавирустай тэмцэн ажиллаж байна. Эмч бүсгүй энэ тухайгаа

2020-03-21

Нохойноос корона вирус илэрлээ

Хонконгт нохойд хийсэн шинжилгээгээр COVID-19 вирус илэрч оношлогдсон тухай мэдээлэл Дэлхийн мал амь

2020-03-10

24 цагийн дотор 2657 шинэ тохиолдол бүртгэгдэж 89 хүн нас барлаа

2020 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 0-24 цагийн хооронд Хятадад шинэ төрлийн коронавирусын халдвар

2020-02-09