БУСДЫН ХАЛААСАНД АМЬДРАЛАА БҮҮ ДААТГА

2020-05-27 0

Хүнд хэрэггүй зүйл гэж юу байхав гэхдээ хүний юмыг хулгайлна гэдэг юутай гунигтай, юутай нүгэлтэй. Арван хар нүглийн нэг нь хулгай хийх юм. Монголчууд бид эрт дэр үеэсээ л уламжлалт зан заншлаа даган биширч ирсэн.

Хэн нэгнээс илүү гарахгүй, эд зүйлсээр дутчихгүй энгийн амьдрал юутай сайхан.

Автобусанд ороод буухдаа төгсөх курсын оюутны төлбөрийг, эмнэлэг дотор явахдаа бяцхан охины эмчилгээний зардлыг, эмийн сан ороод гарахдаа настай хүний эмнийх нь мөнгийг, анхны цалингаа аваад өөрийгөө шагнасан залуугийн гар утсыг нь хулгайлж буйгаа ч үл мэдэн залуус, хөгшидийн сэтгэлийг гонсойлгон нүгэл үйлдэх хэрэг юун.

Танд залуу нас, бие хаа, царай зүс бүгд л байна. Харин танд ганцхан бусдыг, өөрийгөө гэх сэтгэл алга.

Сайхан амьдрал сайхан бодлоос эхлэнэ гэдэг. Хөдөлмөрийн үнэ цэнэ, амьдралын сайхныг мэдэрсэн бол та хэзээ ч нүгэл үйлдэхгүй. Эцэг, эхийнхээ нэр хүндийг эцэг, өвгөдөөс өгсөн өөрийн сайхан алдраа бусдад чичлүүлэн амьдрах гунигтай.

Энэ оны эхний 04 сарын байдлаар цагдаагийн байгууллагад нийт 2911 хулгайлах гэмт хэргийн талаарх дуудлага, мэдээлэл ирсэн байна.

Эрүүгийн хуулинд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Юу дутсан гэж, яасан гэж бусдын үнэт эд зүйлсийг хулгайлах вэ? Өөрөө хичээ, хөдөлмөрлө, зүтгэ. Тэгж байж л бусадтай адил хөрөнгө, эд зүйлстэй болно. Хулгай хийсээр энэ насыг барна гэдэг байж боломгүй.

Бусдыг гэх сэтгэлтэй, өөрийнхөө төлөө зүтгэлтэй, улс эх орныхоо төлөө сайн сайхныг хийх зорилго тэмүүлэлтэй, чин үнэнч, шударга амьдарч энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсооё!

Мэдээг үнэлэх
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Leave a Reply

avatar
  Subscribe  
Notify of

Холбоотой мэдээ

БУСДЫН ХАЛААСАНД АМЬДРАЛАА БҮҮ ДААТГА

Хүнд хэрэггүй зүйл гэж юу байхав гэхдээ хүний юмыг хулгайлна гэдэг юутай гунигтай, юутай нүгэлтэй. А

2020-05-27