Булган: 23,5 мянган толгой мал хорогдоод байна

2020-03-20 0

Булган аймагт энэ он гарсаар 23,5 мянган толгой мал хорогджээ. Цас их унасан Баян-Агт, Сайхан, Могод суманд 3,6-8,1 мянган толгой мал хорогдсон байна. Аймгийн хэмжээнд авч үзэхэд  1570 адуу, 1559 үхэр, 13381 хонь, 7081 ямаа хорогдсон мэдээ байна.

Бэлчээрийн даацын хэтрэлт, ургамал, өвсний гарц тааруу, улийн цагаан оготно ихээр тархсан, отор нүүдлийн хөлд дарагдсан, цас их унасан зэрэг олон шалтгаан хаваржилт хүндрэхэд хүргэжээ. 

Цагийн энэ хүнд үед төлөг, борлон, бяруу зэрэг өсвөр мал өвс, тэжээлийн дутагдлаас болж өлдөн ихээр хорогдож, төллөх эх мал хээл хаяж байгаа аж. 

Мэдээг үнэлэх
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

196 мянган малчны дансанд ноолуурын урамшуулал шилжин оржээ

Малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын урамшууллыг олгож эхэлжээ. Үндэсний статистикийн хор

2020-05-31

Дархан-Уул: 132 иргэн тусгаарлах байранд хяналтад байна

Улсын онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээр ахлуулсан Ажлын хэсэг өчигдөр буюу гурав

2020-03-21

Орхон: Өвс, тэжээл үнэ төлбөргүй олгоно

Улсын Онцгой комиссоос Орхон аймагт 100 тонн өвс болон 27 орчим сая төгрөгийг шийдвэрлэсэн. Уг мөнгө

2020-03-20